Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Жаргалант багийн ИНХ боллоо

2023-03-29

Жаргалант багийн иргэдийн нийтийн хурал 2023 оны  03 дугаар сарын 29-ны өдөр сумын соёлын төвд боллоо. Хуралд  тус багийн нийт иргэдийн 48 хүн буюу 3/1 хувийн ирцтэй оролцлоо. БЗД Л.Цэнд-аюуш 2022 оны ажлын тайлан энэ оны эхний улирын тайланг танилцууллаа.

Хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

   - Газар нутгийн бэлчээрийн хуваарь

   - Зун, намрын отор нүүдэл болон бэлчээрийн хорио цээрийн хуваарийг тогтоох

   - Хуц, ухна хариулах малчныг сонгох

   - Шинээр өвөлжөө эзэмших хүсэлтэй өрхийг хэлэлцэж батлах зэрэг асуудыг хэлэлцэв.

   ЗДТГ-аас Хууль Эрх Зүйн мэргэжилтэн, ХЭХАХмэргэжилтэн, Газрын даамал, БОУБ зэрэг албан хаагчид өөрсдийн ажлын хүрээнд иргэдэд мэдээлэл хүргэлээ. Сумын ЭМТ-өөс мөн иргэдэд мэдээлэл  архи, тамхины хор уршиг болоод хоол хүнсэндээ давсыг тохируулан хэрэглэх, эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар заавар зөвлөгөө өглөө.

      Багийн Засаг дарга Л.Цэнд-аюуш жил бүрийн 04 дүгээр сарын 15-20 ны хооронд айл бүр өвөлжөө бууцаа цэвэрлэж нэгдсэн журмаар их цэвэрлэгээ хийдэг болох талаар санал гаргаж хуралд оролцсон иргэдээр батлууллаа. Мөн энэ жилийн хуц ухныг тус багийн малчин Б.Бааска иргэдийн олонхын санал авч  хариулахаар боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%