Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Баянгол багийн ИНХ-ыг зохион байгууллаа

2023-03-17

Баянгол багийн ИНХ 2023 оны 03 сарын 17-нд Баянгол багийн бригадын төв дээр болов. Хуралдаанд Баянгол багийн Засаг дарга Н.Батсүрэн, ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Эрдэнэзул, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн П.Эрдэнэчимэг, Баянгол багийн төлөөлөгч Д.Батболд, соёлын төвийн хөгжмийн багш Б.Батбаяр болон баянгол багийн 53 иргэн оролцов. Хуралдаан даргалагчаар Баянгол багийн иргэн  Х.Баясгалан сонгогдон ажиллав. 

Хэлэлцэх асуудал:  

  1. Нутгийн хорио цээрийн дэглэмийг шинэчлэн батлах
  2.  Газар эзэмших хүсэлтийн дагуу ирсэн санал хүсэлтийг хэлэлцэх
  3.  Хуц ухна маллах хүнийг сонгох  

 

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%