Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Увс аймгийн зүүн бүсийн 8 сумын адуучин залуучуудын дунд зохион байгуулагдах "Адуучин" тэмцээн

2023-06-30

Зүүнхангай сумын ИТХ, ЗДТГ, Итгэлт Элжигэнчүүд ТББ хамтран Увс аймгийн зүүн бүсийн 8 сумын адуучин залуусын дунд адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Адуучин" тэмцээнийг ташуур шүүрэх, морьтой шургуулж бугуйлдах, эмнэг булгиулах, явган шургуулж бугуйлдах гэсэн 4 төрлөөр зохион байгуулж мөн "Хос морьтон" шалгарууллаа. Адуучин тэмцээнд 8 сумын 40 гаруй адуучин залуус оролцсоноос:

  • 1-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн адуучин Э.Бямбасүрэн 
  • 2-р байр: Зүүнговь сумын адуучин Ж.Дамжин 
  • 3-р байр: Цагаанхайрхан сумын адуучин Л.Батбаяр 
  • Тусгай байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн адуучин  Г.Эрдэнэбат 
  • Тусгай байр. Зүүнхангай сумын Жаргалант багийн адуучин Ц.Алтангэрэл нар тус тус шалгарлаа.

"Хос морьтон" шалгаруулах тэмцээнд 10 гаруй хос морьтон оролцсоноос: 

  • 1-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн М.Наранбаатар эхнэр Б.Наранбилэгийн хамт 
  • 2-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Э.Дашням дүү Э.Дэмчигийн хамт 
  • 3-р байр: Зүүнхангай сумын Даланбулаг багийн иргэн Э.Батбаяр, эхнэр Ш.Мөнхцэцэг, хүүхдийн хамт тус тус шалгарлаа.  

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%