Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Жаргалант багийн ИНХ-ыг зохион байгууллаа.

2023-06-28

Жаргалант багийн ИНХ-г зохион байгууллаа. Хуралд Сумын Засаг дарга Б.Батсайхан, Засаг даргын орлогч Д.Батболд, Жаргалант багийн дарга Л.Цэнд-Аюуш, ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн П.Эрдэнэчимэг, ЭМТ-ийн НЭМА Б.Батнасан нар оролцлоо. 

ЗЗНДНТУТХ-ийн дагуу хуралдаан даргалагчаар хуралдаанд оролцогчдын олонхын саналаар Жаргалант багийн иргэн У.Пүрэвдорж сонгогдон ажиллаа. 

Хуралдааны хэлэлцэх асуудал: 

  • ЭМТ-ийн үйлчилгээний талаар мэдээлэл
  • 2022 онд улсын болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажил үйлчилгээ, 2023 онд улсын болон ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээний талаар мэдээлэл 
  • ОНХС болон малын тоо толгойн албан татварыг зарцуулах журам, 2024 онд ОНХС-аар хийгдэх ажлыг эрэмбэлэх 
  • Багийн даргын мэдээлэл, багийн дотоод асуудал зэрэг асуудлыг хэлэлцэж багийн иргэдэд мэдээлэл хүргэж, багийн ИНХ-ийн тогтоол гаргалаа.  

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%