Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 100 жилийн ойн баяраар зохион байгуулсан арга хэмжээнүүд

2024-11-27

ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ИЛТГЭХ ХУУДАС 2024 оны 11 дүгээр сарын 26 Жаргалант Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны 100 жилийн ой, “Улс тунхагласны баяр”-ын өдөрт зориулсан үйл ажиллагааны тухай Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхаглан зарласны 100 жилийн ой, “Улс тунхагласны баяр”-ын өдөрт зориулан Увс аймгийн Зүүнхангай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хөтөлбөр гарган дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үүнд:

1. ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Эх орон, тусгаар тогтнол, үндсэн хууль, эрх чөлөө” гэсэн сэдэвт шүлгийн уралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 20-оос 2024 оны 11 дүгээр сарын 25-ыг хүртэл

2. ЕБС-ийн 9-12 ангийн сурагчдад “Анхдугаар үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, Шинэ үндсэн хуулийн талаар сургалт, Электрон тамхины хор уршиг, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар” сургалт, мэдээлэл АХА тэмцээнийг 2024 оны 11 дүгээр сарын 21-нд

3. Насанд хүрэгчдийн шатрын тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр 2024 оны 11 дүгээр сарын 23-нд

4. Үндэсний шагайн харваан тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23-нд

5. Ард иргэдэд “Анхдугаар үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, Шинэ үндсэн хуулийн талаар” сургалт мэдээлэл 11 дүгээр сарын 26-нд

6. Иргэд, төрийн албан хаагчдын дунд сургалтын агуулгын хүрээнд “Алтан хонх”, оюуны буухиа тэмцээн

7. Цэрэг, эх орон, тусгаар тогтнолын сэдэвт дууны тэмцээн

8. Шагнал гардуулах үйл ажиллагаа болон Улс тунхагласны баярт зориулсан цэнгүүн 11 сарын 26-нд зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан. 

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%