Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Баянгол багийн иргэдийн Нийтийн хуралд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг хийв.

2025-02-19

Баянгол багийн иргэдийн Нийтийн 2 дугаар хурал 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр багийн төвд болов. Хуралд 97 өрхийн гишүүд ирснээр хурлыг хүчинтэйд тооцож дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

1. Багийн Засаг даргын 2025 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах Илтгэгч: Баянгол багийн Засаг дарга Б.Буяндэлгэр

2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл Илтгэгч: Зүүнхангай сумын хэсгийн цагдаа А.Алтанбат

3. ЗДТГ-ын албан хаагчдын мэдээлэл

А. Өмнөх багийн Засаг даргын ажлын тайлан Илтгэгч: Н.Батсүрэн

Б. Шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөр Илтгэгч: ХААТ-ын мэргэжилтэн М.Дагвадорж

В. Бэлчээрийг зохистой ашиглах журам Илтгэгч: ХААТ-ын мэргэжилтэн М.Дагвадорж

Г. Өвөлжөө хаваржаа эзэмшил өмчлөлийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл хийх Илтгэгч: Газрын даамал Б.Лхагважав

Д. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль болон бусад журам заавар, үйлчилгээнүүдийн талаар танилцуулах Илтгэгч: Тархвар зүйч Б.Баттулга

Е. Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоосон тухай мэдээлэл Илтгэгч: Байгаль хамгаалагч Б.Нямбар

4. Багийн малчид нутаг бэлчээрийг зөв зохистой ашиглах тухай Илтгэгч: ХААТ-ын мэргэжилтэн М.Дагвадорж

5. Баянгол багийн мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрхлэх нэгжийн асуудлыг хэлэлцэх Илтгэгч: Тархвар зүйч Б.Баттулга

6. Хуц ухна маллагчийг сонгох тухай Илтгэгч: ХААТ-ын мэргэжилтэн Ц.Баатарзоригт

7. Бусад /багийн дотоод асуудал/

Баянгол багийн иргэдийн Нийтийн хуралд ирсэн иргэдэд хэсгийн цагдаа А. Алтанбат Жолоодох эрхийн зөрчлийн талаар сургалт хийж, ИТХ-ын ажлын албанаас гарын авлага бэлтгэн тараав.

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%