Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ
2025-03-21
Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 21-нд ЗДТГ-ын "Иргэний танхим"-д зохион байгуулав. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай Илтгэгч: Ажлын албаны дарга О.Цэрэндорж
2. Сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай Танилцуулга: Ажлын албаны дарга О.Цэрэндорж
3. Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Мэдээлэл: Сумын Засаг дарга Д.Наранбат
4. 2025 оны хоршоо хөгжүүлэх төслийн зээлийн хэмжээ, тэргүүлэх чиглэлийг тогтоож, сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай Танилцуулга: Хүнс, ЖДҮ, хоршооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Дагвадорж
5. Төрийн байгууллагуудын эд хөрөнгийг хэлэлцэн шийдвэрлэх Мэдээлэл: Байгууллагуудын дарга, нягтлан бодогч нар
6. Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг хэлэлцэх тухай Мэдээлэл: ЭМТ-ийн дарга Ч.Лхагва-Очир, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.Амгалан