Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо ажиллав.

2025-03-13

ИТХ-ын 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төрийн байгууллагын өмч хөрөнгөд ИТХ-ын даргын баталсан удирдамжид заасан чиглэлээр, ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Б.Батсайхан, Орлогч дарга Б.Даваабаяр, гишүүн Э.Балжинням, Б.Тайванбаяр, Б.Бямбасүрэн, Н.Эрдэнэбаатар, Б.Лхагвасүрэн ажлын албаны дарга О.Цэрэндорж нар 2025 оны 03 дугаар 07-12-ны өдрүүдэд байгууллага бүр дээр очиж, удирдлага, нягтлан бодогч эд хариуцагч нарыг байлцуулан дараах чиглэлээр ажиллав.

Үүнд:

- Сумын 100 жилийн ойгоор хандивласан хөрөнгийг, данс бүртгэлтэй тулгаж, тоолох, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг нүдээр үзэх.

- Нягтлан бодогч, эд хариуцагч нарын бүртгэл тооцоотой танилцах, агуулах, байрыг үзэх, байгууллага бүр дээр өмч хамгаалах зөвлөл байгуулсан эсэх,

- Байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрээр актлах, худалдах, засвар тохижилтод ашиглах, аймагт уламжлан шийдвэрлэх санал, зэргийг газар дээр нь данс бүртгэлтэй тулган үзэж баримтжуулах ажлыг хянан шалгаж зөвлөн тусалж ажиллаа.

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%