ИТХ-ын Нутгийн удирдлагын, Төсөв санхүүгийн, Нийгмийн бодлогын хороод ажиллав.
ИТХ-ын Нутгийн удирдлагын, Төсөв санхүүгийн, Нийгмийн бодлогын хороод ажиллаж орон нутгийн өмчийн байгууллагуудын сумын ИТХ-ын хуралдаанаар оруулж шийдвэрлэх үндсэн хөрөнгийг газар дээр үзэж шийдвэрлэв.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАРИМ ҮНДСЭН ХӨРӨНГИЙГ АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАРТ УЛАМЖЛАХ, ДАНС ХООРОНД ШИЛЖҮҮЛЭХ, ДАНСНААС ХАСАХ, АКТАЛЖ УСТГАХ АЖЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ НҮДЭЭР ҮЗЭН ХЯНАН ШАЛГАЖ, САНАЛ ДҮГНЭЛТ ГАРГАХ ХОРООДЫН ХУВААРЬ
2025-03-20 № 03
Хяналт шалгалт хийх хороо, түүний бүрэлдэхүүн
1. Нутгийн удирдлага, хамтын ажиллагаа, хууль эрх зүй, дотоод хяналтын хороо Дарга: Н.Батсүрэн Орлогч дарга: Б.Баясгалан Гишүүд: Б.Цэрэнтогтох, Ц.Баатархүү, Д.Наранбат, П.Бибиш, Ш.Баттулга нар Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэгт, ЕБС-ийн Захирал Цэцэрлэгийн эрхлэгч, Нягтлан бодогч, Нярав Жолооч
2 Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо Дарга: Б.Батсайхан Орлогч дарга: Б.Даваабаяр Гишүүд: Э.Балжинням, Б.Лхагвасүрэн, Н.Эрдэнэбаатар, Б.Тайванбаяр Б.Бямбасүрэн Эрүүл мэндийн төв ЭМТ-ийн дарга, Нягтлан бодогч Нярав Жолооч
3 Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо Дарга: Л.Сэргэлэн Орлогч дарга: С.Цэгмэд Гишүүд: У.Пүрэвдорж, П.Отгончимэг, Э.Балт, И.Цэрэннамжил, М.Отгонбаяр нар ЗДТГ, Соёлын төв ЗДТГ-ын дарга Соёлын төвийн дарга Нягтлан бодогч Нярав Жолооч
Ажиллах хугацаа 2025.03.20-ны 14 цагт байгууллага тус бүр дээр очиж үзэх
Байгууллага дээр актлах устгах хөрөнгөд хяналт шалгалт хийж гүйцэтгэх ажил. Үүнд:
1. Хороодын дарга гишүүд ЗДТГ-ын хурлын зааланд 14.00 цагт цуглан бүртгүүлж, байгууллагын хөрөнгийн талаар заавар зөвлөмж авах. Ажлын албанаас тараасан хөрөнгийн жагсаалтыг авч ирэх.
2. Хороодын дарга нар бүрэлдэхүүний хамт хуваарилсан байгууллага дээр 14.30 цагт очсон байх.
3. Актлах устгах хөрөнгийг нүдээр үзэж, гараар барьж, чанар байдлыг тогтоож, жагсаалттай тулган нэг бүрчлэн ялгаж, ангилан, актлах устгахыг хогны машинд ачих, сэлбэг хэрэгсэлд ашиглах, багт шилжүүлэх болон өөрийн байгууллагад ашиглах хөрөнгө байвал тухайн эд хогшлоос ялгаж акт үйлдэж бүртгэх.
4. Бүртгэлийн жагсаалтад актлахаар орсон боловч биетээр байхгүй хөрөнгийг жагсаалтаас хасаж, хуралд оруулах. Байхгүй хөрөнгийн жагсаалт үйлдэх.
5. Тухайн байгууллагын хөрөнгийн жагсаалтын тоо нэр төрөл үнийг эцэслэж дүгнэлт санал гаргаж ажлын албан ирүүлж, маргаашийн хуралдаанд оруулах тогтоолын төслийн хавсралтыг эцэслэн шийдвэрт тусгах.









