Нутгийн удирдлага, хамтын ажиллагаа, хууль эрх, дотоод хяналтын хороо хяналт шалгалт хийсэн тухай
2025 оны 3 сарын 10, 11нд Зүүнхангай сумын ИТХ-ын хорооны ажлын календарчилсан төлөвлөгөөний дагуу ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт хийлээ. ИТХ-ын хорооны дарга Н.Батсүрэн, Орлогч дарга Б.Баясгалан, гишүүн Б.Цэрэнтогтох, Ц.Баатархүү, Д.Наранбат, П.Бибиш нарын бүрэлдэхүүнтэй, ЭМТ-ийн ЭЭС-ийн хяналтын зөвлөлийн ня-бо М.Бямбадорж, ЭМТ-өөс М.Лхагвасүрэн, ня-бо Б.Сүхбат, эм зүйч Б.Амгалан нарыг байлцуулан тооллого хяналт хийж, шаардлагатай тайлан тооцоо, баримт зэргийг шалгаж, зарим мэдээ мэдээллийг гарган өгөхийг шаардан ажиллаа.



