Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Зүүнхангай сумын ИТХ-ын Алсын хараа, Эрхэм зорилго, стратегийн зорилго, зорилт, үр дүн

2025-03-21

ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ/ИТХ/-ЫН 2025-2028 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

Нийтлэг үндэслэл

     Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын үйл ажиллагааны стратеги бүтцийн хөтөлбөрийн зорилго нь сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, өгөөжийг тогтвортой дээшлүүлэх, сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх, орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж үр ашгийг дээшлүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, байгууллагын бүтцийн загварыг тодорхойлоход оршино.

Алсын хараа:

Иргэдийн оролцоо-Зөв бодлого-Нутгийн хөгжил-Амьдралын чанар

Эрхэм зорилго:

       Нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадварлаг, нээлттэй, ил тод болгон төлөвшүүлж иргэдийн оролцоотой эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд уламжлал-шинэчлэлийн уялдааг ханган эдийн засгийн болон хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхэд оршино.

Сумын ИТХ-ын үнэт зүйлс:

• Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх;

• Олон ургалч үзэл, төлөөллийг хангах, үр нөлөөтэй байх;

• Ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, иргэдийн оролцоог хангах;

• Ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх.

ИТХ-ын үндсэн чиг үүрэг:

1. Сумын нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх

2. Сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, үр өгөөжийг тогтвортой дээшлүүлэх

3. Төсвийн үр ашгийг дээшлүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг зохион байгуулах

4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

5. Хяналт шалгалт хийх зөвлөн туслах, бусад байгууллагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх

6. Нийтийн эрх ашгийг хангах нутгийн удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлэх

ИТХ-ын стратегийн зорилго, зорилт, үр дүн:

Стратегийн зорилго-1. Сумын эдийн засгийн өсөлтийг хангасан хөгжлийн бодлогыг тодорхойлон хэрэгжүүлж, хөгжлийг хурдасгаж, ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх

Стратегийн зорилт:1.1. Нутаг дэвсгэрийн хөгжлийн дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, ОНХС, төсөв санхүүг батлах.

Хүрэх үр дүн:

- Сумын хөгжилд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт нэмэгдэж, ард түмний амьдралын чанар дээшилж, хүн ам өсөн нэмэгдэж, тогтвор суурьшилтай амьдрах нөхцөл бүрдсэн байна.

- Батлагдсан баримт бичиг, төсөв санхүүгийн биелэлт, хэрэгжилтийн хувь нэмэгдэж үр ашиг дээшилсэн байна.

Стратегийн зорилт:1.2. Орон нутагт тулгамдсан асуудлыг зохицуулсан хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх

Хүрэх үр дүн:

- Нийгмийн харилцаанд тулгамдсан тодорхой асуудлыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэхдээ судалгаа, дүн шинжилгээ, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөний үнэлгээнд үндэслэж хэвшсэн байна.

- Хэм хэмжээний актын биелэлтэд хяналт тавих хариуцлагын тогтолцоо бэхжиж, хэрэгжилт хангагдсан байна.

Стратегийн зорилго-2. Сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, өгөөжийг тогтвортой дээшлүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах

   Стратегийн зорилт: 2.1. Сумын ИТХ, БИНХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг судалгаа хийж боловсруулан нийтийн эрх ашигт нийцсэн оновчтой шийдвэрийг гаргаж, биелэлтийг хангахад хяналт тавьж үр дүнг тооцох

Хүрэх үр дүн:

- Иргэдийн идэвх оролцоо нэмэгдэж, шийдвэр оновчтой нийтийн эрх ашиг хангагдсан байна.

- Сум багийн хурлаар хэлэлцэх асуудлын төслийг боловсруулах, баталсан шийдвэрийг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих үйл явцад иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах тогтолцоо бүрдсэн байна.

    Стратегийн зорилт: 2.2. ИТХ-ын үйл ажиллагааны чадавх, дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг сайжруулах

Хүрэх үр дүн:

- Баримт бичгийн боловсруулалт хэл найруулгын алдаагүй байх

- Гарсан шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байх, нийтийн эрх ашгийг хангасан байх, олонхын саналаар батлагдаж, эсрэг байр суурийг сонсож тэмдэглэлд тусгасан байх

- ИТХ-ын Төлөөлөгчийн нэр хүнд улам бүр дээшилж, ард иргэдийн итгэл нэмэгдсэн байна

Стратегийн зорилго-3. Хууль тогтоомж, ИТХ-ын шийдвэрийг хэрэгжилтийг хангаж, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах

     Стратегийн зорилт:3.1. Орон нутгийн өмчийн өмчлөгчийн эрх мэдлийг хэрэгжүүлж үр ашгийг дээшлүүлэх

Хүрэх үр дүн:

- Орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалт сайжирсан байх

- Хөрөнгийн бүртгэл тооцоонд зөрчил дутагдал гараагүй байх

      Стратегийн зорилт:3.2. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

Хүрэх үр дүн:

- Гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан байх

- Иргэдийн хуулийн мэдлэг дээшилсэн байх

      Стратегийн зорилт:3.3. Онгон дагшин байгаль дэлхийг хамгаалах, түүний үр ашгийг зөв зохистой ашиглах

Хүрэх үр дүн:

- Иргэд бүлэг, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлсэн байна

- Байгал дэлхийгээ хайрлах, хамгаалах, зөв зохистой ашиглах, дадал хэвшлийг олгосон байна.

      Стратегийн зорилго-4. Гадаад дотоодын байгуулагатай хамтран ажиллаж, эдийн засгийн өсөлтийг бий болгоно.

     Стратегийн зорилт:4.1. Нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоо, харилцааг нэмэгдүүлэх .

Хүрэх үр дүн:

- Шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагааг хялбаршуулж, мэдээлэл солилцох, зөвшилцөх, олон нийтийн оролцоог хангах үр дүнтэй, хүртээмжтэй тогтолцоог бэхжүүлсэн байна.

- Олон нийтийн арга хэмжээний оролцоо, цаг ашиглалтыг сайжруулсан байна.

Стратегийн зорилт:4.2. Тусгай зөвшөөрөлтэй болон төрөөс хөнгөлөлт чөлөөлөлт, зээл тусламж, дэмжлэг авсан аж ахуйн нэгж байгууллага иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаатай танилцах зөвлөн туслах, хянал шинжилгээ хийх

Хүрэх үр дүн:

- Зээл тусламжийг үр дүнтэй зарцуулж, үр ашиг нь дээшилж өрхийн орлого нэмэгдсэн байх

- Суманд өрсөлдөх чадвар бүхий ЖДҮ хөгжсөн байх

- Хамтын хөдөлмөрийг дэмжсэн байх

- Тэргүүлэх чиглэлтэй уялдсан байх

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%