Төрийн албан хаагчдын зөвлөгөөн болов.
Тус сумын Төрийн 6 байгууллагын албан хаагчдыг хамруулсан зөвлөгөөн "Хамтын ажиллагааны сар"-ын хүрээнд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Болдбаатар, Хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Эрдэнэзул, Хүүхэд гэр бүл хөгжил ,хамгааллын нийгмийн ажилтан Б.Баясгалан нар зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр ТАХ-д сургалтууд хийж, байгууллага бүрийн удирдлага өөрийн байгууллагын болон бусад байгууллагын давуу болон сул талыг ярилцан арга туршлагаа хуваалцан, хэлэлцүүлэг зохион байгуулж уриалга гаргав.
УРИАЛГА
1. Төрийн албан хаагч бүр өглөөний цайгаа ууж ажилдаа ирдэг байх
2.Байгууллага бүрийн албан хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвших
3.Өрх бүр ялангуяа төрийн албан хаагчид гэр орондоо галын хортой болох
4. ТАХ бүр харилцаа хандлагаа өөрчлөх
5.Элжигэн халхын түүх соёл, зан заншил, ёс уламжлалыг мэдэх, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх
6.Байгууллага бүр нэгдсэн сайтад мэдээ, мэдээллээ оруулж хэвших.
7. ТАХ бүр цаг ашиглалтыг сайжруулах





