Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын 4 дүгээр хуралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

2025-07-01

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцсэн асуудал

1. Шинээр байгуулагдсан ИТХ-ын 1, 2, 3 дугаар хуралдаанаар төлөөлөгч нараас гарсан санал шүүмжлэлийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээлэл Мэдээллийг: Засаг дарга Д.Наранбат

2. ЕБС, СӨБ-ийн  2024-2025 оны хичээлийн жилийн тайлан, Соёлын төвийн 2025 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэх Илтгэгч: ЕБС-ийн захирал Ц.Баасандорж, Цэцэрлэгийн эрхлэгч Т.Мөнгөнцэцэг, Соёлын төвийн эрхлэгч Б.Хэрлэнбаяр

3. Бэлчээрийг зохистой ашиглах журмыг хэлэлцэн батлах Мэдээлэл: ХААТ-ын мэргэжилтэн Д.Батболд

4. Сумын 2025 оны ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийн явцын тайлан Илтгэгч: Засаг даргын орлогч Б.Тайванбаяр

5. Орон нутгийн Үндэсний аюулгүй байдлын ажлын хэсгийг байгуулах, түүний ажиллах журмыг батлах тухай Мэдээлэл: ИТХ-ын ажлын албаны дарга О.Цэрэндорж

6. ИТХ-ын 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлт Мэдээлэл: ИТХ-ын ажлын албаны дарга О.Цэрэндорж тус тус хэлэлцэн 6 тогтоол гаргаж, Бэлчээрийг зохистой ашиглах журмыг хэлэлцээд 3 дугаар улирлын хуралдаанд оруулахаар ажлын хэсэг буцааж шийдвэрлэв.

ИТХ-ын 4-р хуралдааны шууд дамжуулалтын линкүүд

https://www.facebook.com/share/v/16m7Wt2Qya/

https://www.facebook.com/share/v/1AiALTz3bq/

https://www.facebook.com/share/v/1MQ6Pss518/

https://www.facebook.com/share/v/1CCeRC5NtL/

 

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%