Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын 7 дугаар хуралдааныг амжилттай зохион байгуулав.

2025-12-19

Сумын ИТХ-ын жилийн эцсийн хуралдааныг 2025.12.16-ны өдөр хороод хуралдаж санал дүгнэлтийг гаргаж, 2025.12.17-18-ны өдрүүдэд 85.7 хувийн ирцтэйгээр 10 асуудлыг хэлэлцэн 11 тогтоол гаргаж амжилттай хийв.

Хэлэлцсэн асуудал:

1. ИТХ-аас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайлан, төлөөлөгчдөөс гаргасан санал шүүмжлэлийн дагуу зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл. Д.Наранбат (Засаг дарга)

2. Сумын ИТХ-ын 2025 оны жилийн эцсийн тайлан мэдээлэл. Н.Батсүрэн (ИТХ-ын дарга)

3. ИТХ-ын зөвлөлийн 2025 оны тайлан, бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай. Н.Батсүрэн (ИТХ-ын дарга)

4. Зүүнхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайлан. Б.Баяртайханцэцэг (Засаг даргын тамгын газрын дарга)

5. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон төсөл хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн мэдээлэл. Б.Наранцэцэг (Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн)

6. Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны биелэлтийн тухай. Д.Наранбат (Сумын Засаг дарга)

7. 2025 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайлан. Б.Тайванбаяр (Засаг даргын орлогч)

8. Байгаль орчныг хамгаалах сангийн үйл ажиллагаатай холбоотой ИТХ-ын хорооноос гарсан санал зөвлөмжийн хэрэгжилтийн тухай, атар газрыг тарилангийн газрын ангилалд шилжүүлэх тухай.Б.Нямбар (Байгаль хамгаалагч)

9. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөөний төсөл, атар газрыг тарилангийн газрын ангилалд шилжүүлэх тухай. Б.Лхагважав (Газрын даамал)

10.2024 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсөв батлах тухай. З.Бямбацэрэн(Санхүү албаны дарга)

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 8
8 / 100%