ИТХ-ын 7 хуралдааны хэлэлцэх асуудлыг 2025.12.16-ны өдөр хороодоор хэлэлцүүлж санал дүгнэлт гаргав.
1. Нутгийн удирдлага хамтын ажиллагаа, хууль эрх зүй дотоод хяналтын хороо
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийн тайлан, төлөөлөгчдөөс гаргасан санал шүүмжлэлийн дагуу зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэлд
- Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны жилийн эцсийн тайлан мэдээлэлд
2. Төсөв санхүү эдийн засгийн хөгжлийн хороо
-Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны биелэлтэд
- 2025 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлд
- Байгаль орчныг хамгаалах сангийн үйл ажиллагаатай холбоотой хорооны санал зөвлөмжийн хэрэгжилтнд
3. Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн хороо
-Зүүнхангай сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн тайланд
- 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2026 оны төлөвлөгөөний төсөлд
4. ИТХ-ын бүх хороогоор
- 2026 оны төсвийн төсөл (Орон нутгийн орлого, орон нутгийн байгууллагын төсвийн урсгал зардал, ОНХС, БХС, ХХС Улсын төсвийн байгууллагын тогтмол зардал)-ийг тус тус хэлэлцэж санал дүгнэлт гаргаж нэгдсэн. хуралдаанд дэмжиж оруулахаар болов.
Харин Хог хаягдлын менежмент төлөвлөгөө шаардлага хангаагүй тул хойшлуулахаар шийдвэрлэв.



