ИТХ-ын байгууллагаас Шинэ үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн байгууллагын албан хаагчдын дунд шинэ Үндсэн хуулийн мэдлэгийг сэргээх зорилгоор АХА тэмцээнийг СӨБ, ЭМТ, ЗДТГ-ын албан хаагчдын дунд зохион явуулав. Тэмцээнийг ивээн тэтгэгчид шагналын санг гаргав. ИТХ-ын төлөөлөгч Ш.Баттулга, Засаг даргын орлогч Б.Тайванбаяр, ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Эрдэнэзул, ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг, ИТХ-ын ажлын албаны дарга О.Цэрэндорж нар тус бүр 50,0 мянган төгрөг, нийт 250,0 мянган төгрөгөөр 3 байгууллагын 9 албан хаагчдыг 1-3 байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.
ЗДТГ-ын 14 албан хаагч оролцсоноос
1-р байр Б.Баяртайханцэцэг,
2-р байр З.Бямбацэрэн,
3-р байр Х.Оюунтүлхүүр нар,
ЭМТ-ийн 17 албан хаагч оролцсоноос
1-р байр С.Цэгмэд,
2-р байр Б.Батнасан,
3-р байр Ч.Гантөмөр,
СӨБ-ийн 14 албан хаагч оролцсоноос
1-р байр Ж.Дуншагай,
2-р байр Н.Ариунтуул,
3-р байр Ц.Мөнхжаргал нар тус тус шалгарч, шагналыг ИТХ-ын дарга Н.Батсүрэн гардуулан өгөв.





