ИТХ-ын Зөвлөлийн 3 дугаар хурлыг 2026.03.23-ны 14 цагт Иргэний танхимд 71,4 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв.
1. ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааны 2026.03.31-нд хийх.
ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв. Үүнд:
1. ИТХ-ын хороодын бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журамд өөрчлөлт оруулах тухай (ИТХ-ын дарга Н.Батсүрэн)
2. Зүүнхангай сумын “Бэлчээр ашиглалтын журам”-ын өөрчлөлт (ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Батболд)
3. Аймаг сумын ОНХС-ийн 2026 оны явцын мэдээлэл, 2027 оны санал асуулгын тухай (ЗДТГ-ын санхүү албаны дарга З.Бямбацэрэн)
4.Татварын орлогын 2025 оны гүйцэтгэл, өр, авлага, 2026 оны оногдуулалт, ногдуулалтын талаарх мэдээлэл (Татварын улсын байцаагч Л.Хоролсүрэн)
5. ЗДТГ-ын хөрөнгө шийдвэрлэх тухай (ЗДТГ-ын нягтлан бодогч Б.Бадамханд)
ИТХ-ын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой асуудал оруулагч нарын мэдээллийг сонсож асуулт асууж хариулт авч, Хоггүй-Зүүнхангай хөтөлбөрийн боловсруулалтыг хангалтгүй байна гэж үзэн дараагийн хуралд оруулж хэлэцүүлэхээр шийдвэрлэв.




