Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Сумааас алслагдсан өрхүүдэд төрийн зарим үйлчилгээг хүргэж сургалт мэдээлэл хийв.

2026-10-08

АРЫН ӨРХҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛСАН ӨДӨРЛӨГ 

Зүүнхангай сумын арын чиглэлд намаржиж байгаа айл өрхүүдэд ИТХ, ЗДТГ, ЭМТ, Соёлын төвөөс хамтран уулзалт арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж төрийн зарим үйлчилгээг хүргэж, сургалт мэдээлэл хийв. Үүнд:

1. Цаг үеийн мэдээллийг Сумын Засаг дарга

2. ИТХ-ын чиг үүрэг, суманд 2026 онд хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаар ИТХ-ын дарга 

3. Суманд давтагдан болон буурахгүй гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, ойн хүрэн баавгайгаас амь нас, эрүүл мэнд мал хөрөнгөө хамгаалах мэдээллийг ИТХ-ын ажлын албаны дарга

4. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар НД-ын байцаагч

5. Улсын бүртгэлийн талаар Улсын бүртгэгч

6. Нийгмийн эрүүл мэндийн талаар ЭМТ-ийн албан хаагчид

7. Баянгол, Жаргалант багийн Засаг дарга нарын мэдээлэл

8. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хоршоо хөгжүүлэх сангийн мэдээллийг ХААТ-ийн мэргэжилтэн

9. Иргэдэд хэрэгтэй хууль эрх зүйн талаар ХЭЗ мэргэжилтэн 

10. Татвар, байгаль орчин, хог хаягдлын талаарх мэдээллийг бусад албан хаагчид хийв.

 Соёлын төвөөс урлаг, уран сайхнаар үйлчилж, АХА, “Өөрийн сүлд дууг хэн сайн дуулах вэ” дууны тэмцээн зэргийг зохион байгуулж, эхний 3 байр шалгаруулан шагнаж урамшуулж, нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулав. Багийн Засаг дарга нар хүрэлцэн ирсэн иргэдэд хоол ундаар дайлав. 

ИТХ-ын ажлын албанаас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх гарын авлага материал бэлтгэж, иргэдэд тараав.

МЭДЭЭЛЭЛ ОРУУЛСАН: ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 12
12 / 100%