Сумын ИТХ-ын 8 дугаар хурлыг 2026 оны 10 дугаар сарын 28-ны 10 цагт хурлын даргын өрөөнд хийв. Хуралд ирвэл зохих 7 зөвлөлийн гишүүнээс чөлөөтэй 2, ирсэн 5 ирц 71,4 хувьтай, ажлын албаны 2 албан хаагч оролцов. ИТХ-ын зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Зүүнхангай сумын татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн явцыг эхний 10 сарын 25-ны байдлаар сонсох. Татварын улсын байцаагч Л.Хоролсүрэн
2. Сумын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сонсох. ЗДТГ-ын мэргэжилтэн М.Дагвадорж


