Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Ээлжит 2 дугаар хуралдаан товлох тухай

Огноо: 2024-12-12 Дугаар:А/10 Нээгдсэн:61

Иргэдийн Төлөөлөгч Хурлын ээлжит 2 дугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд ЗДТГ-ын "Иргэний танхим"-д зохион байгуулахаар боллоо. Хэлэлцэх асуудал:
- Сумын ИТХ-ын 2024 оны тайлан
- ИТХ-ын төлөөлөгч нарын "Ёс зүйн дүрэм" батлах тухай
- Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай
- 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2025 оны төлөвлөгөөний төсөл
- Суманд мөрдөгдөх хог хаягдлын хураамжийн хэмжээг шинэчлэх тухай
- 2025 оны төсөв батлах тухай

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%