Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

2025 оны төсөв батлах тухай

Огноо: 2024-12-19 Дугаар:2/09 Нээгдсэн:78

1. Сумын 2025 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг дор дурдсанаар баталсугай:

2.Сумын 2025 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай;

3. Сумын 2025 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 2,279,241.0 мянган төгрөгөөр баталж, төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа байгууллагад дор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай;

4. Сумын 2025 оны төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг 2,279,241.0 мянган төгрөг буюу дор дурдсанаар баталсугай;

4.1. Сумын татварын болон татварын бус орлого 570,783.2 мянган төгрөг

4.2. Сумын төсөвт Аймгийн төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 1,064,989.3 мянган төгрөг

4.3. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг 219,404.9 мянган төгрөг

4.4. Сумын ОНХС-ийн урд оны үлдэгдэл 27,577.0 мянган төгрөг, үйл ажиллагааны орлогоос 56,000.0 мянган төгрөг, 2024 оны малын тоо толгойн албан татвар-30,000.0 мянган төгрөг, нийт 113,577.0 мянган төгрөг

4.5. Сумын ХДС-ын урьд оны үлдэгдэл 42,685.3 мянган төгрөг, зээл хүүгийн эргэн төлөлтөөс 159,785.2 мянган төгрөг нийт 202,470.5 мянган төгрөг

4.6. Сумын төсвийн тухайн жилийн төсвийн байгууллагын өөрийн орлого 11,000.0 мянган төгрөг 4.7. Сумын төсвийн урьд оны үлдэгдэл 97,016.1 мянган төгрөг

5. “Сумын төсвийн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт” –ийг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

6. “Сумын Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний жагсаалт” -ыг 2 дугаар хавсралтаар баталсугай.

7. “Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ыг 3 дугаар хавсралтаар баталсугай.

8. Ойн хэрэглээний болон түлшний модны хязгаарыг 4 дүгээр хавсралтаар баталсугай.

9. Энэ тогтоолын хүрээнд төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтад байнгын хяналт тавьж, төсвийн өр авлага үүсгэхгүй ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосугай.

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%