Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 95

Хайрхан уулын овоог сэргээн босгов.

2025-06-04 193
Сумын ИТХ-ын тогтоолоор жил бүр нэг багийн овоог тайх тогтоол гарсантай холбогдуулан сумын Засаг даргын захирамжаар энэ жил Хайрхан багийн Хайрханы овоо сэргээн засах ажлыг сумын ИТХ-ын эрэгтэй Төлөөлөгчид, багуудийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Хайрхан уулыг тойрон өвөлждөг өрхүүдийн төлөөлөл, ЗДТГ, Соёлын төвийн эрэгтэй албан хаагчид хийж, Нутгийн лам нар зан үйлийг хийлээ.

Эх үрсийн баярт зориулсан Үдшийн цэнгүүн зохион байгуулав

2025-06-01 180
"Төлөөлөгчийн өдөр" сарын аяны хүрээнд Эх үрсийн баярт зориулсан Хүндэтгэлийн концертыг сумын ИТХ-ын Төлөөлөгчид тоглов.

Төлөөлөгч нарын дунд "Алтан хонх" тэмцээн зохион байгуулав

2025-05-30 175
Төлөөлөгчийн өдөр" сарын аяны хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгч нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Үндсэн хууль, ЗЗНДНТУ-ын тухай хуулиар "Алтан хонх" тэмцээн зохион байгуулав. Тэмцээнд: 1 байр Төлөөлөгч Б.Лхагвасүрэн 2 байр Төлөөлөгч Б.Баясгалан 3 байр Төлөөлөгч Э.Балжинням нар шалгарав

Сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЭМТ-тэй хамтран "Нээлттэй хаалганы өдөрлөг" зохион байгуулав.

2025-05-29 175
"Төлөөлөгчийн өдөр" сарын аяны хүрээнд сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЭМТ-тэй хамтран 2025 оны 05 дугаар сарын 29-нд Соёлын төв дээр ЭМТ-ийн нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. Аймгаас эхо, дотрын эмч нар, УБ хотын шүдний эмч ирж газар дээр нь үзлэг оншилгоо хийв

Зөвлөлийн 7-р хурал болов

2025-05-20 149
Зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв 1. ИТХ-ын 5-р сар хийсэн ажлын товч мэдээлэл 2. Хяналт шалгалт хийсэн дүнгийн танилцуулга 3. Сарын аян, Төлөөлөгчийн өдөрлөг, Хайрханы овоо тахилгын бэлтгэл ажлын талаар

Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сарын аян зохион байгуулж байна.

2025-05-20 192
Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн сарын аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд: Тээврийн хэрэгсэл жолоодох “А” үнэмлэхтэй болгох нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. “Төлөөлөгчдөд хүргэх үг” иргэдийн санал хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. ЕБС-ийн охидын дунд “Нандин” төсөл арга хэмжээг зохион байгуулах Элжигэн түмний өв соёл, зан заншлаа хадгалах, өвлүүлэх чиглэлээр  видео контент бэлтгэж, сошилд оруулах Төлөөлөгч нарын дунд арга хэмжээ зохион байгуулах “Алтан хонх” зохион байгуулах Хайрхан багийн иргэн Х.Баатарын бэрийн “Амьдрал бэлэглэх, халуун сэтгэлийн аян"-нд сумын 21 төлөөлөгч нэгдэж 1500.0 мянган төгрөг хандивлах. ЭМТ-тэй хамтран иргэдийг  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах Эх үрсийн баярт зориулсан "Үдшийн цэнгүүн" зохион байгуулах Хайрхан уулын овооны тайлга хийж, дааганы уралдаан, хүүхдийн барилдаан зохион байгуулах

ИТХ-ын ээлжит бус 2 дугаар хуралдаан болов

2025-05-07 185
Сумын 4 багийн нутагт байрлах Хайрханы овоо, Хатавчийн овоо, Хүүхдийн овоо, Баян овоог жил бүр ээлжлэн тайх уламжлалыг сэргээх, "Төлөөлөгчийн өдөр"-ийг хамтатган тэмдэглэж байхаар сумын ИТХ-ын Ээлжит бус 2 дугаар хурлын хуралдаанаар шийдвэрлэв. 1. 2025 онд Хайрхан багийн Хайрхан уулын овоог 2. 2026 онд Даланбулаг багийн Хатавчийн овоог 3. 2027 онд Баянгол багийн Хүүхдийн овоог 4. 2028 онд Жаргалант багийн Баян овоог

Сургалт зөвлөлөгөөн болов

2025-05-05 411
Увс аймгийн 173 төрийн байгууллагын 5873 албан хаагчдын төлөөлөл 500 гаруй албан хаагчдад "Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба" сургалт зөвлөгөөн 2025-05-05-ны өдөр Улаангом сумын Ойрд театрт зохион байгуулагдав. Сургалт зөвлөгөөнд Зүүнхангай сумаас ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, Хууль эрх зүйн мэргэжилтэн, Газрын даамал, ЕБС-ийн захирал, ЭМТ-ийн дарга, СӨБ-ийн эрхлэгч, Соёлын төвийн дарга нар оролцов

Сумын 2025 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийх төсөл арга хэмжээнд хяналт шалгалт хийв.

2025-04-16 529
ИТХ-ын даргын удирдамжийн дагуу ОНХС-ийн хяналт шалгалтыг ИТХ-ын зөвлөл, Төсөв санхүүгийн хороо, ажлын алба хамтран 2025 оны 04 сарын 16, 18-ны өдрүүдэд дараах чиглэлээр хийв. Үүнд: - Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан эсэх - Иргэдийн оролцоог хангаж байгаа байдал - 2025 оны ОНХС-аар хийх ажлын зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж батлуулсан байдал - Мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх - ОНХС-тай холбоотой гарсан шийдвэрүүд /гэрээ, үнэлгээний хороо байгуулсан эсэх гэх мэт/ - Үнэлгээний хорооны гишүүд А3 сургалтад хамрагдсан байдал - Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлуулсан эсэх - Хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээг хүлээн авсан акт, ажлын зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолттой тулган газар дээр нь үзэх

Зүүнхангай сумын ИТХ-ын зөвлөл хуралдав.

2025-04-15 449
ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 1. ИТХ-ын 1 дүгээр улирлын тайлан мэдээлэл 2. Төлөөлөгчийн өдрийг тэмдэглэх өдөр, зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэх 3. 2025 оны ОНХС-ийн явцын хяналт хийх асуудлыг хэлэлцэх

ИТХ-ын Ажлын албаны сонин

2025-04-11 380
Зүүнхангай сумын ИТХ-ын ажлын албанаас улирал бүр эрхлэн гаргадаг "Иргэдийн сонорт" сонины 1-р улирлын дугаарыг хэвлэн гаргав.

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн болов.

2025-03-28 195
Тус сумын Төрийн 6 байгууллагын албан хаагчдыг хамруулсан зөвлөгөөн "Хамтын ажиллагааны сар"-ын хүрээнд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Болдбаатар, Хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Эрдэнэзул, Хүүхэд гэр бүл хөгжил ,хамгааллын нийгмийн ажилтан Б.Баясгалан нар зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр ТАХ-д сургалтууд хийж, байгууллага бүрийн удирдлага өөрийн байгууллагын болон бусад байгууллагын давуу болон сул талыг ярилцан арга туршлагаа хуваалцан, хэлэлцүүлэг зохион байгуулж уриалга гаргав. УРИАЛГА 1. Төрийн албан хаагч бүр өглөөний цайгаа ууж ажилдаа ирдэг байх 2.Байгууллага бүрийн албан хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвших 3.Өрх бүр ялангуяа төрийн албан хаагчид гэр орондоо галын хортой болох 4. ТАХ бүр харилцаа хандлагаа өөрчлөх 5.Элжигэн халхын түүх соёл, зан заншил, ёс уламжлалыг мэдэх түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх 6.Байгууллага бүр нэгдсэн сайтад мэдээ, мэдээллээ оруулж хэвших. 7. ТАХ бүр цаг ашиглалтыг сайжруулах

ИТХ-ын 3 дугаар хуралдаан

2025-03-21 360
Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 21-нд ЗДТГ-ын "Иргэний танхим"-д зохион байгуулав. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай Илтгэгч: Ажлын албаны дарга О.Цэрэндорж 2. Сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай Танилцуулга: Ажлын албаны дарга О.Цэрэндорж 3. Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Мэдээлэл: Сумын Засаг дарга Д.Наранбат 4. 2025 оны хоршоо хөгжүүлэх төслийн зээлийн хэмжээ, тэргүүлэх чиглэлийг тогтоож, сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай Танилцуулга: Хүнс, ЖДҮ, хоршооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Дагвадорж 5. Төрийн байгууллагуудын эд хөрөнгийг хэлэлцэн шийдвэрлэх Мэдээлэл: Байгууллагуудын дарга, нягтлан бодогч нар 6. Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг хэлэлцэх тухай Мэдээлэл: ЭМТ-ийн дарга Ч.Лхагва-Очир, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.Амгалан

Зүүнхангай сумын ИТХ-ын Алсын хараа, Эрхэм зорилго, стратегийн зорилго, зорилт, үр дүн

2025-03-21 320
ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ/ИТХ/-ЫН 2024-2028 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ИТХ-ын үндсэн чиг үүрэг: 1. Сумын нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх 2. Сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, үр өгөөжийг тогтвортой дээшлүүлэх 3. Төсвийн үр ашгийг дээшлүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг зохион байгуулах 4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа 5. Хяналт шалгалт хийх зөвлөн туслах, бусад байгуулагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх 6. Нийтийн эрх ашгийг хангах нутгийн удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлэх

ИТХ-ын зөвлөлийн 3 дугаар хурал болов

2025-03-13 194
ИТХ-ын зөвлөлийн 3 дугаар хурлыг 2025 оны 03 дугаар сарын 13-нд ИТХ-ын даргын өрөөнд хийж хуралд ирвэл зохих 7 төлөөлөгчөөс 7 ирж 100 хувийн ирцтэй дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд: 1. ИТХ-ын 3-р хуралдааны тов зарлах 2. ИТХ-ын 3-р хуралдаанаар хэлэцэх асуудлын дарааллыг тогтоох 3. ИТХ-ын 3-р хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 12
12 / 100%