УВС АЙМГИЙН ЗҮҮН БҮСИЙН ХУРД-2026
Увс аймгийн Зүүнхангай суманд 2026 оны 05 сарын 04-05-ны хооронд 9 насны ангиллаар амжилттай зохион байгуулж, морь хүүхэд эсэн мэнд өндөрлөв. Бүсийн уралдаанд Хэнтий, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Архангай, Завхан, Увс аймгийн сумдын уяачид 400 орчим морьд бүртгүүлэн уралдаж, түрүүлсэн морьд бүхэнд мотоцикл өгөв. Хурдан морины уралдааны бай шагналыг Зүүнхангай сумын харьяат гавьяат барилгачин Ц.Зулхүү, аймгийн Алдарт уяач Б.Зулбаяр нар ивээн тэтгэн оролцож, сумын ИТХ, ЗДТГ, Соёлын төв, ЭМТ, аймгийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Увсчууд сайт хамтран зохион байгуулав.
Түрүүлж айрагдсан морьдын дараалал:
ИХ НАС
Түрүү магнайд Завхан аймаг Цэцэн-Уул сум Норсонжамцын Ломбохүүгийн хар
Аман хүзүүнд Завхан аймаг Сонгино сум Бадраагийн Мөнх-Очирын буурал
Айргийн 3т Увс аймаг Өндөрхангай сум Батнасангийн Батдэмбэрэлийн хүрэн
Аймгийн 4т Увс аймгийн Зүүнхангай сум Баттулгын Бат-Энхийн хар халзан
Айргийн 5т Архангай аймаг Өндөр-Улаан сум Дорждарамын Батдоржийн хүрэн халзан
АЗАРГА
Түрүү магнайд Увс аймгийн Өндөрхангай сумын уяач Галбадрахын Лхагвасүрэнгийн бор
Аман хүзүүнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Ходгойгийн Балжиннямын зээрд
Айргийн гуравд Увс аймаг Өндөрхангай сумын уяач Хайсандайн Бямбадоржийн хонгор
Айргийн дөрөвд Увс аймаг Цагаанхайрхан сумын уяач Р. Жаргалын зээрд халзан
Айргийн тавд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Ган-Очирын бор
СОЁОЛОН
Түрүү магнайд Увс аймгийн Улаангом сум Баттөмөрийн Даваадоржийн халтар
Аман хүзүүнд Хөвсгөл аймаг Бүрэгтогтох сум Ичинноровын Нямдэмбэрэлийн бор халзан
Айргийн 3т Хөвсгөл аймаг Жаргалан сум Батбаярын Пүрэвбатын халтар
Айргийн 4т Хөвсгөл аймгийн Жаргалан сумын уяач Энхболдын Мягмарсүрэнгийн алаг
Айргийн 5д Увс аймгийн Зүүнхангай сум ААУ Балжиннямын Зулбаярын хээр
ХЯЗААЛАН
Түрүү магнайд Увс аймаг Баруунтуруун сум Бандийн Амгаланбаатарын мөнгөн хөлт
Аман хүзүү Увс аймаг Баруунтуруун сум Бандийн Амгаланбаатарын ёндоо хүрэн
Айргийн 3т Архангай аймаг Өндөр-Улаан сум Төмөрийн Алтанхуягийн хүрэн
Айргийн 4т Завхан аймгийн Тэлмэн сум Батдоржийн Шаравын цавьдар
Айргийн 5д Увс аймаг Зүүнхангай сум Нямын Батсүрэн хонгор
ШҮДЛЭН
Түрүү магнайд Увс аймгийн Зүүнхангай сум Балжиннямын Зулбаярын зээрд халзан
Аман хүзүүнд Увс аймаг Цагаанхайрхан сум Алтангэрэлийн Анхбаярын сартай хээр
Айргийн 3т Увс аймгийн Өндөрхангай сум Галбадрахын Өсөхбаярын борлог алаг
Айргийн 4т Увс аймаг Цагаанхайрхан сум Ганбаатарын Лхагвасүрэн хээр
Айргийн 5д Увс аймгийн Өндөрхангай сум Оюундэлгэрийн Баянмөнхийн бор хээр
ДААГА
Түрүү магнайд Увс аймгийн Наранбулаг сумын Шараагийн Галбадрахын хүрэн
Аман хүзүүнд Увс аймаг Өлгийн сум Алгаагийн Чинбат хээр
Айргийн 3т Завхан аймгийн Тэс сумын Батжаргалын Банзрагчийн сартай хүрэн
Айргийн 4т Увс аймаг Өндөрхангай сум Дамдинбазарын Нямсамбуу хүрэн
Айргийн 5-т Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Барбаатарын хүрэн халзан
СОНГОМОЛ ДЭЭД
Түрүү магнайд Завхан аймаг Ургамал сум Дойлоохүүгийн Батбаатарын халтар
Аман хүзүү Увс аймаг Өндөрхангай сум Бүтэдийн Сансарын бор
Айргийн 3т Увс аймаг Зүүнхангай сум Шарын Амарбаярын халзан
Айргийн 4т Увс аймаг Зүүнговь сум Нямсамбуугийн Балжиннямын Мисс хээр
Айргийн 5д Төв аймгийн Эрдэнэсант сум Цэндийн Янсангийн хээр
СОНГОМОЛ ДУНД НАС
Түрүү магнайд Увс аймаг Өлгий сум Самбуугийн Алтанхүүгийн хээр
Аман хүзүүнд Увс аймаг Тэс сум Жавын Баянмөнхийн Итгэлт халзан
Айргийн 3т Завхан аймаг Ургамал сум Төмөрбаатарын Хатанбаатарын буурал
Айргийн 4т Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум Батсайханы бор
Айргийн 5д Завхан аймаг Дөрвөлжин сум Болдоогийн Мөнхсүлдийн хүрэн халзан
СОНГОМОЛ БАГА НАС
Түрүү магнайд Увс аймаг Өлгий сум Баасанжавын Банзрагчийн халтар
Аман хүзүүнд Хөвсгөл аймаг Бүрэнтогтох сум Дамдиндоржийн Лхагва-Очирын хээр
Айргийн 3т Увс аймаг Өндөрхангай сум Ванчинсүрэнгийн Алтангэрэлийн хээр
Айргийн 4т Увс аймаг Тэс сум Жавын Баянмөнхийн Хонгор
Айргийн 5д Хөвсгөл аймаг Жаргалант сум Батбаярын Буянтогтохын халтар





