ИТХ-ын 2026 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төлөөлөгчдийн өдөрлөг, Баян-овооны тахилга наадмыг сумын ИТХ-ын төлөөлөгчид зохион байгуулав. Энэхүү арга хэмжээний хүрээнд Хүүхдийн барилдааныг 4 насны ангилалаар, 4 багийн иргэдийн дунд хөгжөөнт тэмцээнийг явуулж, 200 гаруй хүүхдэд 10.0 мянган төгрөгийн бэлэг гардуулав.








