ИТХ-ын зөвлөлийн 9 дүгээр хурлыг 2026.06.17-ны 14 цагаас хурлын даргын өрөөн хийж, ирвэл зохих 7 гишүүнээс ирсэн 5 ирц 71 хуралдаж дараа асуудлыг шийдвэрлэв. Үүнд:
1. Сумын ИТХ-ын 9-р хуралдааныг 2026.06.30-ны 9 цагт “Иргэний танхим”-д хийх
2. ИТХ-ын 9-р хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоов.
a. ИТХ-ын хуралдаанд төлөөлөгч нараас гарсан санал шүүмжлэлийн дагуу авсан хэмжээний тухай (Засаг дарга Д.Наранбат)
b. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын биелэлт
c. ЗДТГ-ын хөрөнгө шийдвэрлэх тухай (ЗДТГ-ын дарга Б.Баяртайханцэцэг)
d. Сумын цагдаагийн хэсгийн мэдээлэл (Хэсгийн төлөөлөгч Г.Галдмаа)
e. 2026 оны хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээ, тэргүүлэх чиглэлийг тогтоох тухай (ЗДТГ-ын мэргэжилтэн М.Дагвадорж)
f. Үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтын газрын эрх олгох тухай (Засаг дарга Д.Наранбат)
g. Зүүнхангай сумын “Бэлчээр ашиглалтын журам”-ын өөрчлөлт (ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Батболд)
3. ИТХ-ын 2026 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хагас жилийн биелэлтийг хэлэлцэв.


