Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлыг 2026 оны 06 сарын 23-нд Цэцэрлэгийн Товгор буудал хийж, 65 хүн ирж оролцов.
Багийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Отор хийх нутгийн бүсийг тогтоов.
2. Сумын ОНХС-аар хийх ажлын эрэмбийг батлав.
3. Өвөлжөө хаваржааны газрын эзэмших эрх дууссан зарим малчдын хүсэлтийг хүлээн авч эзэмшлийн хугацааг сунгахаар шийдвэрлэв
4. Багийн малчдаас аймгийн аварга, алтан төл, төрийн одон медальд нэр дэвшүүлэв.
5. Төрийн албан хаагчид мэдээлэл хийв.
- ИТХ-ын дарга цаг үеийн асуудал хурлын зорилго чиг үүргийн талаар
- Татварын Улсын байцаагч ХАОАТ, бусад татвар төлбөрийн талаар
- Байгал орчны Улсын байцаагч ой мод, ан амьтан, хог, гал түймрийн талаар
- Улсын бүртгэгч эд хөрөнгийн болон иргэний бүртгэлийн талаар
- ИТХ-ын ажлын албаны дарга гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх
- Мал эмнэлгийн тархвар зүйч малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар
- Газрын даамал газрын эзэмших ашиглах өмчлөх холбоотой асуудлаар тус мэдээллийг өгч, ажлын албанаас ирсэн 60 орчим хүнд гарын авлага тараав.






