Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 06 сарын 26-нд Соёлын төвд болов. Хуралд 31 хүн оролцож хурлаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. Сумын 2027 оны ОНХС-ийн саналын эрэмбэ тогтоох
2. ТАХ-ын мэдээлэл
- ИТХ-ын дарга цаг үеийн асуудал хурлын зорилго чиг үүргийн талаар
- ЭМТ-ийн Нийгмийн ажилтан Лхагвабаяр нийгмийн эрүүл мэндийн талаар
- ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Болдбаатар угийн бичиг, цахим залилан, мэдээллийн технологийн талаар
- Татварын Улсын байцаагч ХАОАТ, бусад татвар төлбөрийн талаар
- Байгал орчны Улсын байцаагч ой мод, ан амьтан, хог, гал түймрийн талаар
- ИТХ-ын ажлын албаны дарга гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх
- Нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр шимтгэлийн талаар
- Засаг дарга цаг үеийн мэдээллийн тус тус хийв.
3. Төрийн одон медальд нэр дэвшүүлэх







