Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Сумын ИТХ-ын 9 дүгээр хуралдаан болов.

2026-06-30

Сумын ИТХ-ын 9 дүгээр хуралдааныг 2026 оны 06 сарын 30-ны өдөр Иргэний танхимд хийж, 17 төлөөлөгч оролцож, 3 төлөөлөгч чөлөөтэй, 1 төлөөлөгч тасалсан, 80,1 хувийн ирцтэйгээр 6 асуудлыг хэлэлцэн 6 тогтоол гарав.

1. Хэлэлцсэн асуудал:

1. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцын биелэлт (Засаг дарга Д.Наранбат)

2. ЗДТГ-ын  хөрөнгө шийдвэрлэх тухай (ЗДТГ-ын нягтлан бодогч Б.Бадамханд)

3. Сумын цагдаагийн хэсгийн мэдээлэл (Хэсгийн төлөөлөгч Г.Галдмаа)

4. 2026 оны хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хэмжээ, тэргүүлэх чиглэлийг тогтоох тухай (ЗДТГ-ын мэргэжилтэн М.Дагвадорж)

5. Сумын 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай (Газрын даамал Б.Лхагважав)

6. Зүүнхангай сумын “Бэлчээр ашиглалтын журам”-ын өөрчлөлт (ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Батболд)

2. Шийдвэрлэсэн:

- Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн явцыг 60 хувьтай буюу “Үр дүн хүлээгдэж байгаа” гэж дүгнэв.

- ЗДТГ-ын 23.710.478 төгрөгийн анхны өртөгтэй, 0 төгрөгийн үлдэх өртөг бүхий 10 ширхэг хөрөнгийг акталж, данснаас хасах, аймгийн Орон нутгийн өмчийн газарт  37.945.742 төгрөгийн 4 нэр төрлийн үндсэн хөрөнгийг акталж, данснаас хасах саналтайгаар 1 дүгээр хавсралтаар, 38.500.000  төгрөгийн 2 нэр төрлийн хөрөнгийг акталж сэлбэг, материалаар ашиглах саналтайгаар 2 дугаар хавсралтаар, Julang 942 маркийн 2 үйлдэлт тракторыг Таван Тэсийн илч ОНӨААТҮГ-т шилжүүлэхээр 3 дугаар хавсралтаар тус тус батлав.

- Хоршоо хөгжүүлэх сангаас төслийн  зээл олгох зээлийн дээд хэмжээг хоршоонд 50,000,000 (тавь)-н сая төгрөг, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 40,000,000 (дөчин) сая төгрөг байхаар, санхүүжих тэргүүлэх чиглэлийг 13 (Малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, барилгын материал үйлдвэрлэл, малын тэжээл үйлдвэрлэл, хүнсний ногоо тариалалт, орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлал гэх.тэт)-аар   батлав.

- Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 1470 м2 газрыг “Шахмал түлш”-ний үйлдвэр барих гарын эрхийг Засаг даргад олгов.

- Сумын “Бэлчээр ашиглалтын журам”-ыг өөрчлөлт засварыг хийж, шинэчлэн баталж, улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр шийдвэрлэв.

ИТХ-ын ажлын алба

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 12
12 / 100%