Сумын ИТХ-ын Зөвлөлийн хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 10 цагт хурлын даргын өрөөнд хийв. Хуралд ирвэл зохих 7 гишүүнээс хөдөө ажлаар 1, ирсэн 6 ирц 85.6 хувийн ирцтэй хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
1. ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдааны тов тогтоох
2. ИТХ-ын ээлжит бус 3 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал тогтоох.
2.1. Сумын 2026 оны төсөвт тодотгол оруулах тухай
2.2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Соёлын төвийн үндсэн хөрөнгө шийдвэрлэх тухай
2.3. Зүүнхангай сумын түүх соёлын дурсгалт 18 газарт хамгаалалтын бүс тогтоох.
3. Байгууллагын дарга, нягтлан бодогч нар хөрөнгийн талаар танилцуулах, ИТХ-ын Зөвлөлийн гишүүд хөрөнгийн биет байдалтай танилцаж хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх


