Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ

Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас Увс аймгийн Зүүнхангай сумын ИТХ - ын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 66

Сумын 2025 оны ОНХС-ийн хөрөнгөөр хийх төсөл арга хэмжээнд хяналт шалгалт хийв.

2025-04-16 368
ИТХ-ын даргын удирдамжийн дагуу ОНХС-ийн хяналт шалгалтыг ИТХ-ын зөвлөл, Төсөв санхүүгийн хороо, ажлын алба хамтран 2025 оны 04 сарын 16, 18-ны өдрүүдэд дараах чиглэлээр хийв. Үүнд: - Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангасан эсэх - Иргэдийн оролцоог хангаж байгаа байдал - 2025 оны ОНХС-аар хийх ажлын зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулж батлуулсан байдал - Мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх - ОНХС-тай холбоотой гарсан шийдвэрүүд /гэрээ, үнэлгээний хороо байгуулсан эсэх гэх мэт/ - Үнэлгээний хорооны гишүүд А3 сургалтад хамрагдсан байдал - Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлуулсан эсэх - Хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээг хүлээн авсан акт, ажлын зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолттой тулган газар дээр нь үзэх

Зүүнхангай сумын ИТХ-ын зөвлөл хуралдав.

2025-04-15 277
ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 4 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 1. ИТХ-ын 1 дүгээр улирлын тайлан мэдээлэл 2. Төлөөлөгчийн өдрийг тэмдэглэх өдөр, зохион байгуулах арга хэмжээний хөтөлбөрийг хэлэлцэх 3. 2025 оны ОНХС-ийн явцын хяналт хийх асуудлыг хэлэлцэх

ИТХ-ын Ажлын албаны сонин

2025-04-11 235
Зүүнхангай сумын ИТХ-ын ажлын албанаас улирал бүр эрхлэн гаргадаг "Иргэдийн сонорт" сонины 1-р улирлын дугаарыг хэвлэн гаргав.

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн болов.

2025-03-28 111
Тус сумын Төрийн 6 байгууллагын албан хаагчдыг хамруулсан зөвлөгөөн "Хамтын ажиллагааны сар"-ын хүрээнд ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн Н.Болдбаатар, Хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Эрдэнэзул, Хүүхэд гэр бүл хөгжил ,хамгааллын нийгмийн ажилтан Б.Баясгалан нар зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр ТАХ-д сургалтууд хийж, байгууллага бүрийн удирдлага өөрийн байгууллагын болон бусад байгууллагын давуу болон сул талыг ярилцан арга туршлагаа хуваалцан, хэлэлцүүлэг зохион байгуулж уриалга гаргав. УРИАЛГА 1. Төрийн албан хаагч бүр өглөөний цайгаа ууж ажилдаа ирдэг байх 2.Байгууллага бүрийн албан хаагчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвших 3.Өрх бүр ялангуяа төрийн албан хаагчид гэр орондоо галын хортой болох 4. ТАХ бүр харилцаа хандлагаа өөрчлөх 5.Элжигэн халхын түүх соёл, зан заншил, ёс уламжлалыг мэдэх түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх 6.Байгууллага бүр нэгдсэн сайтад мэдээ, мэдээллээ оруулж хэвших. 7. ТАХ бүр цаг ашиглалтыг сайжруулах

Зүүнхангай сумын ИТХ-ын Алсын хараа, Эрхэм зорилго, стратегийн зорилго, зорилт, үр дүн

2025-03-21 165
ЗҮҮНХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХУРАЛ/ИТХ/-ЫН 2024-2028 ОНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ ИТХ-ын үндсэн чиг үүрэг: 1. Сумын нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн асуудлыг хуулийн хүрээнд хариуцаж бие даан шийдвэрлэх 2. Сумын ИТХ, багийн ИНХ-ын үйл ажиллагааны үр нөлөө, үр өгөөжийг тогтвортой дээшлүүлэх 3. Төсвийн үр ашгийг дээшлүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналт шалгалтыг зохион байгуулах 4. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа 5. Хяналт шалгалт хийх зөвлөн туслах, бусад байгуулагатай хамтран ажиллах ажлыг эрчимжүүлэх 6. Нийтийн эрх ашгийг хангах нутгийн удирдлагын эрх мэдлийг хэрэгжүүлэх

ИТХ-ын 3 дугаар хуралдаан

2025-03-21 239
Сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн 3 дугаар хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 21-нд ЗДТГ-ын "Иргэний танхим"-д зохион байгуулав. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэн батлах тухай Илтгэгч: Ажлын албаны дарга О.Цэрэндорж 2. Сумын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай Танилцуулга: Ажлын албаны дарга О.Цэрэндорж 3. Хамтарсан багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Мэдээлэл: Сумын Засаг дарга Д.Наранбат 4. 2025 оны хоршоо хөгжүүлэх төслийн зээлийн хэмжээ, тэргүүлэх чиглэлийг тогтоож, сонгон шалгаруулах болон хяналтын зөвлөлийг шинэчлэн батлах тухай Танилцуулга: Хүнс, ЖДҮ, хоршооны бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Дагвадорж 5. Төрийн байгууллагуудын эд хөрөнгийг хэлэлцэн шийдвэрлэх Мэдээлэл: Байгууллагуудын дарга, нягтлан бодогч нар 6. Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг хэлэлцэх тухай Мэдээлэл: ЭМТ-ийн дарга Ч.Лхагва-Очир, Эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.Амгалан

ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо ажиллав.

2025-03-13 113
ИТХ-ын 2025 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу төрийн байгууллагын өмч хөрөнгөд ИТХ-ын даргын баталсан удирдамжид заасан чиглэлээр, ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга Б.Батсайхан, Орлогч дарга Б.Даваабаяр, гишүүн Э.Балжинням, Б.Тайванбаяр, Б.Бямбасүрэн, Н.Эрдэнэбаатар, Б.Лхагвасүрэн ажлын албаны дарга О.Цэрэндорж нар 2025 оны 03 дугаар 07-12-ны өдрүүдэд байгууллага бүр дээр очиж, удирдлага, нягтлан бодогч эд хариуцагч нарыг байлцуулан дараах чиглэлээр ажиллав. Үүнд: - Сумын 100 жилийн ойгоор хандивласан хөрөнгийг, данс бүртгэлтэй тулгаж, тоолох, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг нүдээр үзэх. - Нягтлан бодогч, эд хариуцагч нарын бүртгэл тооцоотой танилцах, агуулах, байрыг үзэх, байгууллага бүр дээр өмч хамгаалах зөвлөл байгуулсан эсэх, - Байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрээр актлах, худалдах, засвар тохижилтод ашиглах, аймагт уламжлан шийдвэрлэх санал, зэргийг газар дээр нь данс бүртгэлтэй тулган үзэж баримтжуулах ажлыг хянан шалгаж зөвлөн тусалж ажиллаа.

ИТХ-ын зөвлөлийн 3 дугаар хурал болов

2025-03-13 118
ИТХ-ын зөвлөлийн 3 дугаар хурлыг 2025 оны 03 дугаар сарын 13-нд ИТХ-ын даргын өрөөнд хийж хуралд ирвэл зохих 7 төлөөлөгчөөс 7 ирж 100 хувийн ирцтэй дараах асуудлыг хэлэлцэв.Үүнд: 1. ИТХ-ын 3-р хуралдааны тов зарлах 2. ИТХ-ын 3-р хуралдаанаар хэлэцэх асуудлын дарааллыг тогтоох 3. ИТХ-ын 3-р хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлах

Хайрхан багийн иргэдийн нийтийн 2 дугаар хурал болов

2025-03-11 111
Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаан 2025 оны 03 сарын 11-ны өдөр Соёлын төвд болов

Сумын ИТХ-ын Ээлжит бус хуралдаан болов.

2025-03-11 106
Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын санал оруулснаар ИТХ-ын ээлжит бус 1 дүгээр хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр зохион байгуулав. Хуралдаанаар: 1. Цаг агаарын хүндэрч байгаатйа холбогдуулан сумын "Аюулгүйн нөөц"-ийн өвс тэжээлийг хямдруулж малчид мал бүхий иргэдэд олгох талаар хэлэлцэн шийдвэрлэв.

Даланбулаг багийн иргэдийн нийтийн 2 дугаар хурал болов

2025-03-07 109
Даланбулаг багийн иргэдийн Нийтийн 2 дугаар хурал 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр соёлын төвд болов. Хуралд 98 өрхийн гишүүд ирснээр хурлыг хүчинтэйд тооцож дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Жаргалант багийн иргэдийн Нийтийн 2 дугаар хурал болов.

2025-03-06 109
Жаргалант багийн иргэдийн Нийтийн 2 дугаар хурал 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр соёлын төвд болов. Хуралд 98 өрхийн гишүүд ирснээр хурлыг хүчинтэйд тооцож дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Шинээр сонгогдсон багийн Засаг дарга нарт сургалт хийв

2025-02-25 124
Сургалтын сэдэв: ИТХ-ын байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар

ИТХ-ын зөвлөлийн 2 дугаар хурлыг хийв

2025-02-21 110
Хэлэлцсэн асуудал 1. Сумын ИТХ-ын бүрэн эрхийн хугацааны стартеги төлөвлөгөөний төслийг хэлэлцэх 2. Орон нутгийн өмчит байгууллагуудын өмч хөрөнгөд хяналт хийх. 3. ИТХ-ын ажлын албанаас 2 дугаар сард хийсэн ажлыг танилцуулав.

Баянгол багийн иргэдийн Нийтийн хуралд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтыг хийв.

2025-02-19 127
Баянгол багийн иргэдийн Нийтийн 2 дугаар хурал 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр багийн төвд болов. Хуралд 97 өрхийн гишүүд ирснээр хурлыг хүчинтэйд тооцож дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргав.

Иргэн та сумын хурлын Төлөөлөгчөөр уламжлан бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд оролцох бүрэн эрхтэй билээ. Иймд иргэн танд энэхүү холбоосоор сонгосон Төлөөлөгч нартаа хандан санал хүсэлт, хэлэх үгээ хүргэх боломжийг олгож байна. Таны үнэтэй санал зөвлөгөө бид бүхний цаашдын ажилд анхаарах асуудлыг нэг болох болно. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfl4w4-kQyhMoQE8nlorJH3SFZibnpgTOb4oJLIhnzr80ErkA/viewform

санал өгсөн: 6
6 / 100%